Орон сууцнуудад лед гэрэл суурилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-02 12:07:58

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын нийт орон сууц буюу 12 Сууц өмчлөгчдийн холбооны 71 орон сууцанд лед гэрэл суурилуулахаар боллоо.

Тодруулбал дээрх барилгын 487 давхарт 487 ширхэг мэдрэгчтэй лед гэрлийг суурилуулахаар албаныхан төлөвлөжээ.

Лед гэрлийг Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймагсумын удирдлага санаачилж иргэдийн эрүүлаюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төсөв хөрөнгийг нь шийдвэрлэсэн аж.  

Ингэснээр нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ