Алслагдсан сумын эмнэлэгт автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-02 10:07:33

Дорноговь /МОНЦАМЭ/.Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор Хөвсгөл, Иххэт сумын эрүүл мэндийн төвд фургон автомашиныг гардууллаа.

Туулах чадвартай автомашинтай болсноор хөдөөгийн алслагдсан сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой боллоо гэж албаныхан онцлов.

Түргэн тусламжийн автомашиныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дорноговь аймагт ажиллах үеэрээ гардуулсан. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт Ковид-19 цар тахлын эсрэг эмчилгээний нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн багц олгожээ.

Холбоотой мэдээ