Батлан хамгаалахын сайд Архангай аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-31 17:37:51
Архангай /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймагт энэ сарын 30-ны өдөр ажиллаж, аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Онцгой байдлын газрын алба хаагчдын хүчин чармайлт, хичээл зүтгэл хамгийн чухал тус дэм болж байна хэмээн онцлоод салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Дайчин алдар-II медалиар:
Аймгийн ОБГ-ын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Цэрэндорж
Эх орны төлөө-III медалиар:
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Эрдэнэбаяр
Эх орны төлөө-I медалиар:
Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн Салааны захирагч, ахмад Д.Чинбат
Эрэн хайх аврах салбарын Аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч С.Эрдэнэбаатар
Эрэн хайх аврах салбарын Аврагч-усчин, ахлах ахлагч Р.Оргилсайхан
Эрэн хайх аврах салбарын Аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Н.Отгонбаатар
Эрэн хайх аврах салбарын Аврагч-усчин, ахлах ахлагч Ш.Булгантогтох
Эрэн хайх аврах салбарын Аврагч-усчин, ахлах ахлагч Б.Баярсайхан
Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ч. Дамчаасүрэн
Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Баасансүрэн
Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн Аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Эрдэнэбат
ОБГ-ын Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Түвшинбаяр
Батлан хамгаалах яамны жуух бичгээр
Үйлчлэгч Д.Дондогмаа
Үйлчлэгч А.Содномдамба нарыг тус тус шагнасан юм.
Холбоотой мэдээ