Сүүлийн 24 цагт халдварын 7 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-30 15:47:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнөөдөр коронавирусний халдвар авсан 7 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээр нь Сайхан суманд нэг, Баянголд тав, Баруунбүрэн суманд нэг байгаа аж. Энэхүү батлагдсан тохиолдлууд нь Сайхан, Баруунбүрэн суманд Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтад байхдаа давтан шинжилгээгээр илэрсэн байна. Харин Баянгол сумын таван тохиолдол өмнө нь батлагдсан Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр ажиллаж байсан иргэний ойрын хавьтлууд байгаа ажээ. Тухайн 5 иргэнийг Улаанбаатар хотод эмчлүүлэхээр шилжүүлсэн байна. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасгаас гурван хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Эдгээр иргэд нь Бугант тосгон, Сүхбаатар суманд байна.


Холбоотой мэдээ