Коронавирусний дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-30 13:07:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 383 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 4 тохиолдол илэрчээ.

Үүнд Өлзийт 1, Өгийнуур 2, Эрдэнэмандалд 1 тохиолдол байна. 

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 372 боллоо. 

Эмнэлэгт хэвтэж байгаа 46, эмнэлгээс гарсан 326 иргэн байна.

Ойрын хавьтлын хүний тоо: 3115 /нийт өссөн дүнгээр/

Тусгаарлах байранд 13, гэрийн тусгаарлалтад 746 иргэн байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 05-р сарын 30-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49196, II тунд – 27506 хүнийг хамруулжээ.

 Сүүлийн 24 цагт голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээгүй байна.

Холбоотой мэдээ