Замын ажилчдаас халдвар илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол суманд коронавирусний халдварын хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Дээрх хоёр иргэн нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хариуцан ажиллаж буй аж ахуйн нэгжийн ажилчид аж. Эдгээр иргэдэд ковидын шинж тэмдэг илэрснийг PCR шинжилгээгээр баталгаажуулсан байна. Халдвартай иргэдийг Улаанбаатар хот руу харьяаллын дагуу шилжүүлжээ.