УИХ-ын дарга З.Энхболд Цэцэрлэг хотод айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2016-06-19-ний орой УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд Архангай аймгийн Цэцэрлэг хотод ажиллалаа.
Түүнийг эрүүл мэнд спортын сайд С.Ламбаа, Японы сумо бөхийн их аварга Д.Дагвадорж дагалдаж явлаа.
УИХ-ын дарга Урдтамирын голын Сангийн толгойн баруун хөндийд онгоцноос буухад нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нарын зэрэг албаны холбогдох хүмүүс угтлаа.
УИХ-ын даргыг 2013-2015 онд хийсэн их бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, 2016-20120 онд Ардчилсан намаас нэр дэвшигчид УИХ болон орон нутагт олонх болж ялбал юу хийхээ, ямар бодлого баримтлан ажиллах зорилт зорилгоо дэвшүүлэн тайлбарласан юм.
Түүчнлэн Архангай, Увс аймагт хэрэгжүүлсэн “Гудамж”-төслөө 2016-2020 онд бусад бүх аймагт хэрэгжүүлж чадна гэдгээ амлав.
Ардчилсан намын удирдлага санаж сэдэж, ажиллаж бүтээж сайхан амьдрах нөхцлийг улам сайн бүрдүүлнэ гэж хэлээд зорьсноо биелүүлэхийн төлөө хамтдаа гар хумхиж суулгүйгээр эрчимтэй ажиллахыг иргэд зондоо уриаллаа.
Архангай аймаг Л.Булган