Коронавирусний халдвартай эмчлүүлж байсан 31 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-25 19:44:15

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр коронавирусний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ.  

Тус аймагт сүүлийн 24 цагийн байдлаар Улиастай суманд коронавирусний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдэж, халдвартай нь батлагдаж эмчлүүлж байсан 31 хүн эдгэрээд байна. Коронавирусний халдвартай нь батлагдсан 12 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Гурван объектын 300 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар PCR-ийн 97 шинжилгээ, түргэвчилсэн 133 шинжилгээг хийгээд байна. Аймгийн хэмжээнд гэртээ тусгаарлагдаж буй 1464 хүн байгаа бол тусгаарлах байранд 12 хүн байна. Батлагдсан халдварын тохиолдлын ойр болон дам харьцсан иргэдийг судлах тандалт судалгааны баг ажиллаж байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ