“Хааны эрэлд-2021”-ийг долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-24 16:50:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалтыг Монгол Улсын ЗХЖШ, АНУ-ын Энэтхэг-Номхон цэргийн командлал, Аляска мужийн Армийн үндэсний гвардтай хамтран 18 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна.

"COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн онд тасалдаад байсан уг сургуулилтыг энэ жил 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ УОК-ын шийдвэрийн дагуу коронавирусний эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан оролцогчдыг оролцуулах, түүнчлэн халдвар хамгааллын тусгай шаардлага тавьж буйг сургуульд оролцох орнуудад албан ёсоор мэдэгдээд байна.




"Хааны эрэлд-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулилтад оролцохыг урьсан ЗХЖШ-ын даргын урилгыг Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаатай улс орнуудад илгээжээ. Өнөөдрийн байдлаар 11 улс, олон улсын 1 байгууллагын 250 гаруй цэргийн алба хаагч оролцох тухайгаа мэдүүлж, өөрийн улсад бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Энэ жилийн сургуулийн гол онцлог нь түргэн байрлах хүчний рот болон хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг байгуулж, гүйцэтгэх үүрэгтэй холбоотой сургалтыг нэмж явуулах аж.





Үүний өмнө ирэх сарын 5-11-нд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын талын сургуулийн төлөвлөлтийн баг “Хааны эрэлд-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлаар зохион байгуулалтын бусад асуудлыг тодотгож, тохиролцох юм.




Холбоотой мэдээ