“Долоогийн бүлэг” нүүрсэн цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээ зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-22 14:23:08

ЛОНДОН. /Reuters/. “Долоогийн бүлэг”-ийн хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрэхийн тулд энэ оны эцэс гэхэд нүүрсэн цахилгаан станцын төслүүдийн олон улсын санхүүжилтийг зогсоох чиглэлд дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тохиролцжээ.


“Долоогийн бүлэг”-ийн Уур амьсгал, Байгаль орчны сайд нар хоёр өдрийн цахим уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ ийнхүү санхүүжилтийг зогсоох нь 2050 он гэхэд агаарын температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд хязгаарлахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Их Британид энэ оны 11 дүгээр сард болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлыг /COP26/ даргалах Алок Шармагийн хувьд, “Дэлхий дахин нүүрсний хэрэглээнээс татгалзаж буйг илтгэн харуулсан тохиролцоонд хүрлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ