Өлзийт суманд дахин 4 шинэ тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-21 13:00:32
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 248 сорьцод PCR шинжилгээ хийхэд Өлзийт суманд 4 тохиолдол шинээр бүртгэгдэв. Ийнхүү Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 335 боллоо.
Эмнэлэгт хэвтэж байгаа 22 хүнээс, Өлзийт сумын ЭМТ-д 13, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 9 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 19 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр, нэг өвчтөн хүнд байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 2 хүн гарч, нийт батлагдсан тохиолдлын 313 буюу 93,4 хувь бүрэн эдгэрчээ.
Өлзийт СОК-оос: "Суманд коронавируст халдвар батлагдаж тархсантай холбоотойгоор АОК-оос 17 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Өлзийт сумын Онцгой комисстой хамтран ажиллаж байна. Шуурхай штаб нь төлөвлөлт, тандалт судалгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал хариу арга хэмжээний баг, санхүү нөөц хангалт, мэдээлэл сургалт сурталчилгаа, татан авалт, гэрийн тусгаарлалтын хяналт, тусгаарлан ажиглах байранд ажиллах баг, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн баг гэсэн чиглэлүүдээр мэргэжлийн хүмүүсээр удирдуулсан нийт 10 баг үйл ажиллагаа явуулж байна.
Иргэд та бүхэн үнэн зөв мэдээллийг СОК-ын Шуурхай штабын группээс авч, гаргасан зөвлөмж мэдээллийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг СОК-оос анхаарууллаа.
Холбоотой мэдээ