Насанд хүрсэн иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-05-19 22:48:11
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны иргэдийн 85 хувь буюу 47251 хүн вакцинд хамрагдсан байна.
Тус аймагт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Нийт 26 цэгт 18 сум, 4 тосгон, 4 өрхийн эмнэлэгт 100 гаруй эмч, ажилтан ажиллаж байгаа юм.
Хэнтий аймаг 35000 хүн тун вакциныг татан авсан ба энэ долоо хоногт хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхлэх аж.
Холбоотой мэдээ