Орхон аймаг зүрхний шигдээс өвчнийг орон нутагтаа эмчилнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-18 14:33:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн БОЭТ тархины цус харвалт, зүрхний шигдээс өвчний оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийнэ.

Тодруулбал, Орхон аймагт зонхилон тохиолдож буй дээрх өвчний оношилгоо, эмчилгээний ангиографи аппаратыг улсын төсөвт тусгасан байна. Уг аппарат нь 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд судсан дотуур оношилгоо, эмчилгээ хийдэг өндөр хүчин чадалтай юм. Ангиографи аппаратыг ашигласнаар Орхон аймгаас Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байгаа 2500 иргэний 50-60 хувь нь орон нутагтаа эмчлүүлэх боломжтой юм.

БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ хэлэхдээ, “Манай эмнэлэг зүрхний шигдээс, тархины цус харвалтын нэгжийг байгуулахаар төлөвлөж байгаа. Үүний хүрээнд ЭМЯ-нд ангиографи аппарат авах хүсэлтээ илэрхийлсэн. Эрүүл мэндийн сайд үүнийг дэмжиж улсын төсөвт тусгасанд бид баяртай байгаа. Уг аппаратыг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчний нөөцийг бэлтгэсэн” гэлээ. 

 

Холбоотой мэдээ