Сүүлийн 24 цагт 67 сорьцод шинжилгээ хийхэд батлагдсан тохиолдол илрээгүй

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-18 12:47:46
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 67 сорьцод шинжилгээ хийхэд батлагдсан тохиолдол илрээгүй. Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэж байгаа 5 иргэний биеийн байдал хөнгөн байгаа ба бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 311 иргэн гэрийн дэглэмд шилжээд байна.
Гэвч өнөөдөр өглөөний байдлаар Өлзийт суманд коронавирусний тохиолдол батлагдаж, тандалт судалгааны ажлыг хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос ирээд 7 хонож буй нэг иргэний ойрын хавьтлуудаас халдвар илэрснийг тогтоогоод байна. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын бие бүрэлдэхүүн хуралдаж, Өлзийт суманд ажиллах хариу арга хэмжээний багийг томилжээ.
Мөн сумын Онцгой комиссоос тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоон тэг зогсолт хийсэн бөгөөд мэргэжлийн байгууллагуудын тандалт судалгаагаар ойрын болон дам хавьтлуудыг тогтоон, хариу арга хэмжээ авч байгаа тухай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ