32 мянган хүн тун вакцин хүлээн авлаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-18 12:03:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ сарын 17-ны өдөр тав дахь удаагийн татан авалтаар 32 мянган хүн тун вакцин хүлээж авлаа.

Ийнхүү өнгөрсөн сараас хойш татан авсан нийт вакцины тоо 90143 хүн тун боллоо.

Үүнээс өчигдрийн байдлаар 45540 хүн вакцины эхний тунг, 5111 хүн хоёр дахь тунгаа тус тус тариулж, дархлаажуулалтын явц аймгийн хэмжээнд 73 хувьд хүрээд байна. 

Холбоотой мэдээ