Гадаадын 93 орноос 34 553 иргэн эх орондоо иржээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-18 10:55:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-наас зохион байгуулснаас хойш энэ сарын 18-ны байдлаар 34 553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авчээ.


Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай нислэгээр 27 753 иргэн, автозамаар 6788 иргэн эх орондоо иржээ.

Энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор 6 удаагийн нислэгээр 908 иргэнээ татан аваад байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ