Оны эхний дөрвөн сард 148 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-05-18 10:25:13

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЭМГ-аас гаргасан мэдээллээс үзэхэд тус аймагт өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 144 эх амаржиж, 148 хүүхэд төрсөн байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төрсөн хүүхдийн тоо ижил түвшинд байгаа аж. Шинээр төрсөн хүүхдүүдийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй байна.

Харин сүүлийн таван жилийн төрөлтийн мэдээллээс үзэхэд 2017 оны дөрвөн сарын хэмжээнд хамгийн бага буюу 121 хүүхэд төрж байжээ.

Холбоотой мэдээ