"Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна" сэдэвт илтгэлийн уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-05-18 10:43:14

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, аймгийн Цагдаагийн хэлтэс,  аймгийн БОАЖГ хамтран дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 25-ныг хүртэл Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна" сэдэвт илтгэлийн уралдаан зарлажээ.

Уралдаанд Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид болон уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн оюутнууд оролцох  боломжтой аж.

Уралдааныг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн Ажлын албанаас хэрэгжүүлж буй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ