Зургадугаар сарын 21-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
dotood_editor@montsame.mn
2016-06-21 09:08:27

09:00 цагт МАХН-ын мөрийн хөтөлбөрийн талаар эрдэмтэд судлаачид Централ тауэрын 412 тоотод хэлэлцүүлэг зохион байгуулна.

12:00 цагт  Төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан Үйлдвэрчний эвлэлүүд хамтран МҮЭХ-ны төв байрны 4 давхрын зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.

13:35 цагт ГХЯ-нд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иений /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурна.

14:00 цагт ГХЯ-нд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Мэдээллийн цаг" хурлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Дипломат албан хаагч тамхины хэрэгт холбогдсон тухай хийгээд бусад асуудлаар мэдээлэл өгнө.

Холбоотой мэдээ