Унгарт 16-18 насныхныг вакцинжуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-05-14 16:25:59

БУДАПЕШТ. /RG/. Унгарт 16-18 насны залуучуудад коронавирусний вакцин хийж эхэлжээ. Тус улсын “Metropol” сонинд мэдээлснээр, 96 мянга гаруй өсвөр насныхан вакцин хийлгэх янз бүрийн цэгт бүртгүүлж, цаг авсан байна.


16-18 насныхан “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломжтой боловч зөвхөн эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд хийлгэнэ гэж Унгарын эрх баригчид дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн юм.


Одоогийн байдлаар Унгарт вакцины эхний тунг 4.5 сая хүн тариулсан байгаа бөгөөд Засгийн газрын төлөвлөгөөний дагуу зургаадугаар сарын дунд үе гэхэд барууны орнуудын вакцинуудыг сонгож хийлгэсэн хүмүүс вакцинаа бүрэн хийлгэсэн байх аж.  


Тус улсын иргэд "Pfizer/Biontech", "Moderna", "AstraZeneca", "Johnson & Johnson" компаниудын, мөн Хятадын "Sinopharm" болон Оросын "Спутник V" гэсэн зургаан вакцинаас сонголт хийх боломжтой байна. 


Харин 16-18 насны иргэдийг Pfizer/Biontech-ийн  вакцинаар дархлаажуулж байгаа юм.


Холбоотой мэдээ