Морь жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-05-14 08:05:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 3. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр. Балжиннямтай өдөр.


Барилдлага: Үл тохирох


Шүтэн барилдлага: Сэрэхүй


Суудал: Мод


Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.


Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад сайн бөгөөд Эд мал баялаг төгөлдөр болно хэмээжээ.

Холбоотой мэдээ