Архангайд шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-13 14:56:49
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 265 сорьцод шинжилгээ хийхэд шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 313 байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд гурван иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт тохиолдлын 307 нь буюу 98 хувь нь эдгэрээд байгаа юм. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 6 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Ойрын хавьтлын 2301, тусгаарлах байранд 15, гэрийн тусгаарлалтад 324 иргэн тус тус байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 5-р сарын 13-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 45725 хүнийг хамруулжээ. /I тун – 41761, II тун – 3964 /
Сүүлийн 24 цагт 2 обьектын 2500 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Холбоотой мэдээ