Бизнес эрхлэгчид сүүлийн хэд хоног л орлоготой байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙУИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч, аймгийн Засаг дарга Д. Тогтохсүрэн 6 сарын 19-ний өдөр төв барааны захад үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзлаа.
Энэ үеэр бизнес эрхлэгчид урьд өмнө нь сард 2-3 удаа бараагаа эргэлтэд оруулдаг байсан бол улс орны эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан жил ирэх тусам хүндхэн байдалтай болж энэ өвөл лангуун дээрх бараа тоосонд дарагдах шахам л байсан. Харин сүүлийн хэд хоногт оюутнууд ирж, элсэлтийн ерөнхий шалгалт болж, сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор харьцангуй гүйлгээтэй байна гэдгийг хэлж байлаа.
Д.Тогтохсүрэн дарга өөрийн таницуулж буй МАН-ын мөрийн хөтөлбөрт хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт” –ийн бодлого хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, өрхийн аж ахуй бичил бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий “Итгэлийн зээл” олгох бодлого баримтлаж буйг танилцуулав.
Тэрээр аймаг удирдсан 16 жилийн хугацаандаа бизнес эрхлэгчдийг олон удаа хүлээн авч уулзан ая тухтай орчин нөхцөлөөр хангах, түрээсийн хүүг бууруулах тал дээр захын удирдлагуудтай хэлэлцээ хийж байсан, төв захыг битүү болгоход анхааран томоохон үйлчилгээний төвүүд барьсан зэрэгт талархаж буйгаа уулзалтанд оролцогчид хэлж байлаа.
Өвөрхангай Б.Батчимэг