Вэбэд суурилсан шинэ системийг нэвтрүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 12:38:03

Нийгмийн халамж үйлчилгээнд өнөөгийн халамжийн мэдээллийн системийг сайжруулан вэбэд суурилсан шинэ системийг нэвтрүүлснээр тодорхой боломжуудыг хэрэглэгчдэд бий болгох аж.

Ийнхүү нийгмийн халамж, үйлчилгээний мэдээллийн системийг нэвтрүүлснээр нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх тайлан мэдээ, мэдээллийн бодитой,  шуурхай байдлыг хангах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хуулийн хүрээнд интернетийн орчинд явуулах бололцоог бүрдүүлэх, халамжийн үйлчилгээний иж бүрэн мэдээллийн сүлжээ, сантай болж, цаасны зардлыг хэмнэх, ажилтан, албан хаагчдын ажлын техник ажиллагааг хөнгөвчилж, сум, тосгоны ЗДТГ-аас аймаг, дүүргийн НХҮХ, аймаг дүүргээс ХАХНХЯ, НХҮЕГ, НДЕГ, Банк, Сангийн яам хүртэлх мэдээллийн тогтолцоог вэбэд суурилсан шинэ шатанд гаргах ажээ. Сэлэнгэ аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн шинэ байранд Интерактив компани болон НХҮЕГ-аас WAIS программын сургалтыг өнгөрсөн 7 хоногт амжилттай зохион байгуулсан байна. Сургалтанд Сэлэнгэ аймгийн НХҮХ-ийн сумд хариуцсан 29 мэргэжилтэн, хэлтсийн 15 нийт 44 хүн хамрагджээ.

Нийгмийн халамжийн салбар нь НХҮЕГ болон НХҮХ, ХТБ, НХГ хооронд Мобикомын шилэн кабель ашиглан VPN сүлжээгээр холбогддог юм байна. Харин сум, хорооны мэргэжилтнүүд интернет ашиглан НХҮХ-тэйгээ холбогддог юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд