Нийслэлийнхний 94 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-11 10:00:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар, “COVID-19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгаар 5131, хоёрдугаар тунгаар 2091, нийт 7222 иргэнийг дархлаажуулжээ.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 94.4 хувь буюу 900 130 нь вакцины нэгдүгээр тун, 50.3 хувь буюу 479 229 нь хоёрдугаар тунг тариулаад  байна.


Харин улсын хэмжээнд нийт 1 643 030 хүн буюу 79.5 хувь нь эхний тунд, хоёрдугаар тунд 628 079 хүн буюу 30.4 хувь нь хамрагджээ.


Вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Үүнд:

Амны хаалтаа тогтмол зүүх

Хүн хоорондын зай барих

Гар угаах, халвдаргүйжүүлэх

Байнгын агааржуулалт хийх

10-аас дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх.


Холбоотой мэдээ