“Аль-Шабааб”-ын удирдагчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-20 16:47:52

НАЙРОБИ. /Prensa Latina/. Энэ сарын эхээр Кисмаяо хотын ойролцоо хийсэн агаарын цохилтод өртөн террорист бүлэглэлийн цэргийн гол удирдагч болох Мохамед Мохамуд Али Дуляден алагдсан болохыг “Аль-Шабааб”  бүлэглэл анх удаа хүлээн зөвшөөрлөө.

“Куно” гэдэг нэрээр алдаршсан тэрбээр Гарисса хотод төржээ.  Дуляден нь Сомали-Кенийн санваартан байсан бөгөөд Кенид явуулж байсан “Аль-Шабааб”-ын цэргийн ажиллагааг удирдаж байсан нэгэн юм.

“Куно” болон бусад хэд хэдэн гол этгээдүүдийг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдөр өмнөд Сомалийн Кисмаяо хотоос 30 км-т байрлах “Аль-Шабааб”-ын түшиц газар болох Було-Гадуд  тосгонд болсон тулалдааны үеэр устгасан байна.

“Аль-Шабааб” бүлэглэлийн командлагч Махамед Дуляден болон бусад гурван толгойлогчийг устгах ажиллагааг явуулсан Сомалийн тусгай хүчнийхэнд АНУ тусалсан ажээ.

Тэдний цогцсыг олон нийтэд харуулсан байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ