Эмэгтэйчүүдийн анхан шатны шүүгчийн сургалт 3 дахь удаагаа болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-10 13:41:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны шүүгчийн хэлтсээс зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн анхан шатны шүүгчийн сургалт энэ сарын 5-9-нд онлайнаар амжилттай боллоо.


Энэ жилээс МХБХ-ны шүүгчийн хэлтэс эмэгтэй шүүгчдийн онцлогт тохируулан зөвхөн тэдэнд зориулан анхан шатны шүүгчийн сургалтын зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн сургалт 3 дахь нь байв.


Тус сургалтад 14 оролцогч хамрагдаж хөл бөмбөгийн анхан шатны дүрмийн мэдлэгийг эзэмшжээ. Сургалтыг МХБХ-ны эмэгтэй шүүгчийн сургагч багш Э.Хүслэнзаяа болон Монголын анхны эмэгтэй ОУХБХ-ны туслах шүүгч Ө.Батцэцэг удирдан явуулсан байна.


Ташрамд дурдахад, энэ онд дахин 3 удаа эмэгтэйчүүдийн анхан шатны шүүгчийн сургалт болох тул амжиж хамрагдахыг МХБХ-ноос мэдээлэв.

Холбоотой мэдээ