Ажлын хөтөч өрөөг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-20 15:38:16

Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс ажил хайгч иргэд бол дунд сургууль, МСҮТ-ийн  ангийг төгсөж байгаа төгсөгчдөд  зориулан “Ажлын хөтөч өрөө”-г тохижуулж ашиглалтад оруулахад бэлэн болгожээ.

Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд Ажлын хөтөч өрөөнд одоогоор 17 салбарын 500 мэргэжлийн каталогийг бэлтгэсэн бөгөөд цахим хөтөч интернет үйлчилгээ болон ном, гарын авлагыг байршуулсан байна.

Дээрх үйлчилгээ нь  иргэдэд үнэ төлбөргүй төдийгүй  иргэд хүссэн мэдээллээ интернетээс авахаас гадна хэвлэмэл каталогитай танилцаж болох аж.

Удахгүй Дорноговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудын мэдээллийг цахим орчинд авах боломжийг бүрдүүлэх гэнэ. “Ажлын хөтөч” өрөөг ирэх лхагва гарагт ашиглалтад оруулна.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ