Дорнодын МСҮТ-ийнхэн Улаан хотод суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-20 15:32:16

Дорнод аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш сурагчид хөрш орныхоо мэргэжлийн салбараас суралцаж байна.

Тус сургуулийн багш сурагчид БНХАУ-ын Рашаант хотын төв Улаан хотын Ажил Мэргэжлийн Дээд сургууль/АМДС/-д сүүлийн хоёр жил солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.  Энэ жил хоёр багш 15 хүүхэд барилгын мэргэжлээр суралцаж төгсөх гэнэ. Өнгөрсөн жил мөн хоёр багш 18 хүүхэд амжилттай суралцаад ирсэн билээ. Улаан хотын АМДС нь Дундат улсын хэмжээнд мэргэжлийн сургалтаараа дээгүүрт тооцогддог томоохон сургууль юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ