Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 156 сая давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-07 09:23:47

ВАШИНГТОН. /TASS/. Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний нийт тоо 156 сая давжээ.


НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсноор, өнгөрсөн оны байдлаар дэлхийн хүн ам 7 тэрбум 795 саяд хүрээд байгаа бөгөөд үүнээс 2 гаруй хувь нь халдвар авсан байна.


Халдвар авсан тохиолдлуудын тал гаруй хувийг АНУ(32.7 сая), Энэтхэг (21.5 сая), Бразил (15 сая), Франц (5.8 сая), Турк (5 сая ) гэсэн 5 улс эзэлжээ. 


Харьцангуй хүн ам багатай ч халдварын үзүүлэлт хамгийн өндөр улсуудад Андорра  (хүн амынх нь 17 хувь), Монтенегро (15.7 хувь) багтсан байна. 


Олон улс оронд халдварын гурав дахь давлагаа дэгдэж байгаа бол зарим улсад хэдийнээ дөрөв дэх нь дэгджээ. Халдварт өвчний нөхцөл байдал 2 дугаар сард намжиж байсан байсан хэдий ч хаврын үеэр дахин эрчээ авч, 4 дүгээр сарын 29-нд өдөрт хамгийн их буюу 904.7 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн юм. 

Өвчтэй хүний тоо хэд байна вэ?

Эмчлэгдсэн хүний тоо 86 хувьд хүрээд байгаа юм. Энэ нь одоогоор халдварт өвчинтэй тэмцэж буй хүний тоо дор хаяж 19 сая байна гэсэн үг юм. Гэсэн ч олон улс орон статистик мэдээллээ нийтлээгүй учир энэ үзүүлэлт бүрэн биш байж магадгүй юм.

Халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 3.2 саяд хүрч нэмэгдсэн нь нийт халдвар авсан тохиолдлын 2.1 хувь нь юм. Нас барсан тохиолдлуудын дийлэнх нь АНУ(583 мянга), Бразил (415 мянга), Энэтхэгт (230 мянга) бүртгэгджээ. Харин нас баралтын түвшний хамгийн өндөр үзүүлэлтүүд Йемен(19.6 хувь), Мексикт (9.3 хувь) тэмдэглэгдсэн байна.  

Холбоотой мэдээ