Канадад “Pfizer”-ийн вакциныг 12-15 насныханд хэрэглэхийг зөвшөөрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-06 14:47:06

ЛОНДОН. /BBC/. Канад 12-15 насны хүүхдүүдэд коронавирусний “Pfizer” вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.


Тийнхүү “Pfizer”-г тухайн насны ангилалд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс болжээ. Канадын Эрүүл мэндийн сайд хүүхдүүд дээр хийгдсэн эмнэлзүйн гурван үе шатны туршилтын мэдээлэлд үндэслэн шийдвэрийг гаргасан байна.  


“Вакцин 12-15 насныханд аюулгүй, үр дүнтэй гэдгийг бид олж тогтоосон” хэмээн Эрүүл мэндийн сайдын зөвлөх мэдэгджээ.


Өмнө нь Канадад “Pfizer-BioNTech” компанийн вакциныг 16-аас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрснөөс гадна “AstraZeneca”, “Moderna”, “Johnson & Johnson” компанийн вакцинууд зөвшөөрөгдсөн юм.


Халдварт өвчинд хамгийн их нэрвэгдсэн Альберта мужид ирэх даваа гаргаас эхлэн 12-аас дээш насныханд вакцин хийж эхлэх аж.


Канадад халдварын 1.2 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагаас 20 орчим хувь нь 19-өөс доош насныхан юм.


Хүргэлт саатсантай холбоотойгоор тус улсад вакцинжуулалт харьцангуй удаан явагджээ. Хүн амынх нь 34 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол АНУ-д энэ үзүүлэлт 44 хувьтай байгаа аж.


Холбоотой мэдээ