Коронавирусээр халдварлаад эдгэрсэн иргэнийг 30 хоногийн дараа вакцинд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-05-05 23:00:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварлаад эдгэрсэн иргэнийг анх батлагдсан өдрөөс нь 30 хоногийн дараа нэг тун вакцинд хамруулахаар журам боловсруулж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, “Олон улсад коронавирусээр халдварлаад эдгэрсэн иргэнийг вакцинд хамруулах эсэх талаар судалгаа хийж байгаа. Тухайлбал, вакцин үйлдвэрлэгч орнууд халдвар аваад эдгэрсэн иргэнийг 30 хоногийн дараа нэг тунд хамруулна гэсэн дүгнэлт гаргасан байна. Харин вакцин худалдаж авдаг, хүрэлцээ муу байгаа орнууд 3-6 сарын дараа вакцинд хамруулна гэсэн харилцан адилгүй судалгааны дүгнэлт гаргаж байна. Манай улсын эрдэмтэн судлаачид ч энэ талын судалгаа хийж байгаа бөгөөд 30 хоногийн дараа нэг тун вакцинд хамруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг энэ сарын 8-наас холбогдох журамд тусгана” гэлээ.


Холбоотой мэдээ