10 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт одоогоор есөн суманд 10 идэвхтэн байгаль хамгаалагч энэ оны тавдугаар сараас эхлэн ажиллаж байна.
Идэвхтэн байгаль хамгаалагчид хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг бөгөөд тэдний цалинг “Байгаль хамгаалах сан”-гаас олгож байгаа юм.
Тус аймгийн хойд сумд болох Айраг, Даланжаргалан, Иххэт зэрэг суманд байгалийн үнэт чулууг хууль бусаар олборлох явдал их байдаг бол урд сумдад хулан, зээр агнах байдал цөөнгүй гардаг байна.
Х.Эрдэнэбулган