Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх боломжийн талаар танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-05 07:57:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол дахь Америкийн Худалдааны танхим (AмЧам)-ын “Цар тахлын үеийн дипломат үйл ажиллагаа” сэдэвт сарын уулзалтад энэ сарын 4-нд зочин илтгэгчээр оролцов.


Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, вакцины нийлүүлэлт, хил нээх асуудлаар мэдээлэл өглөө.


Түүнчлэн тэрээр Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцад нэгдэх алхмууд болон Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулж, хоёр орны хамтын ажиллагааг  бизнесийн  салбарт өргөжүүлэхэд AмЧам чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.


Цахим уулзалтад АНУ–ын Элчин сайд Майкл Клечески, ИБУИНХУ-ын Элчин сайд  Филип Малон, Австралийн Холбооны Улсын  Элчин  сайд Дэвид Восэн, Канад Улсын Элчин сайд Катрин Ивкоф,  АмЧам–ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта болон АмЧам-ын  гишүүн 70 гаруй төлөөлөгч оролцов. 

Холбоотой мэдээ