"Чанартай боловсрол–Шинэ Ховдын ирээдүй” сэдэвт хоёр сарын аян зарлалаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-04 15:20:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд зургаан сая төгрөгийн шагналын сантай "Чанартай боловсрол–Шинэ Ховдын ирээдүй” сэдэвт хоёр сарын аяныг зарлалаа.  

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, дундаж оноог ахиулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус аяны зорилго чиглэж буй. 

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын ивээл дор зохион байгуулж байгаа энэхүү аянд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, багш нар оролцох боломжтой аж.    


Холбоотой мэдээ