Зарим голууд үерийн аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-20 09:43:01

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол энэ сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байгааг мэдээлж байна.

Түүнчлэн энэ сарын 18-19-ний өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээллээ.

Тиймээс иргэдийг баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхаарууллаа. Мөн хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд ихсэх хандлагатай байгааг мөн сэрэмжлүүллээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ