Завханд өнөөдөр 41 иргэн халдвар авсан нь батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-01 20:43:43

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр 41 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Улиастай суманд долоо, Тосонцэнгэл суманд 23, Их-Уул суманд 9, Нөмрөг суманд хоёр, нийт 41 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Халдвар авсан иргэдийг Их-Уул сумын 14, Нөмрөг сумын хоёр, Улиастай сумын дөрөв, нийт 20 иргэнийг өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүллээ. Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн байна. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 77 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна” гэв. 

Холбоотой мэдээ