Цэвэрлэх байгууламжийн ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-20 09:12:45
oyuka_hu@yahoo.com

Орхон Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сандуйжав “Хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл” төслийн явцтай танилцлаа. Уг төслийг Монгол, Францын Засгийн газар хооронд гэрээгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

Уг төсөлд  27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 9 сая 535 мянган еврог Франц, 9.5 тэрбум төгрөгийг нь Монгол Улсаас санхүүжүүлэх юм.

Гэрээнд дурдсанаар, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл нь өнгөрсөн оны 9-р сард дуусах ёстой байсан боловч санхүүжилт удааширсанаас ийнхүү хугацаа алджээ.  Учир нь энэ онд төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөгөөр дутуу батлагдсан. Үлдсэн санхүүжилтийг ирэх онд гүйцээхээр болжээ. Франц улсаас энэхүү төсөлд оруулах 9.5 сая гаруй еврогийн хөрөнгийг бохир ус цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид зарцуулна. Харин манай улсын Засгийн газраас барилга, угсралтын зардлыг гаргах юм.

Энэ бүтээн байгуулалтын үр дүнд Орхон аймгийн бохир усны асуудал 2030 он хүртэл  шийдэгдэж байна гэж хэлж болно.  

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ