ЭМЯ-ны Тандалт судалгааны баг Говь-Алтай аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-01 17:39:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас Тандалт судалгааны багийг Говь-Алтай аймагт ажиллуулахаар болжээ.

Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар тойрогтоо үүсээд буй нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэгвэл Говь-Алтайд голомтолсон “Ковид 19” цар тахлын тархалтыг бууруулах, яаралтай оношлох, эмчлэх, голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагч нарт туслах хариу арга хэмжээг шуурхай авахуулахаар болсон тухай гишүүдийн ажлын албадаас мэдээллээ. Энэхүү ажлын хүрээнд:

-“Ковид 19” халдварыг оношлох явуулын лабораторийг илгээх,

-Халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын албан хаагчдад халдвар хамгааллын хувцас, хэрэглэл олгуулах,

-Говь-Алтай аймагт олгох вакцины тоог нэмэгдүүлэх,

-ЭМЯ-наас Тандалт судалгааны баг гарган явуулж, газар дээр нь ажиллуулахаар болжээ. Тодруулбал, тавдугаар сарын 1-нд Улаанбаатар хотоос 12500 хүн тун вакцин, нэг удаагийн хувцас, ариутгалын багаж хэрэгслийг Говь-Алтай аймаг руу ачуулсан байна.


Холбоотой мэдээ