Архангай аймагт батлагдсан тохиолдлын тоо 304 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-01 13:02:19

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 113 шинжилгээ хийснээс шинээр 3 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд Эрдэнэбулган 1, Эрдэнэмандал 1, Хотонт 1 тохиолдол тус тус байна.


Архангай аймагт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо 304 боллоо. Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 174 тохиолдол

Хайрхан – 30 тохиолдол 

Эрдэнэмандал – 59 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 5 тохиолдол

Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Сүүлийн 24 цагт 3 иргэн эмнэлгээс гарч, нийт 256 хүн бүрэн эдгэрч гэрийн хяналтад шилжлээ. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 40, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 3, Хайрхан сумын эмнэлэгт 1, Цэнхэр суманд 4 хүн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 40, хүндэвтэр 8, хүнд 0 гэсэн эмнэл зүйн шинжтэй байна. 


Ойрын хавьтлын хүний тоо: 2127

Тусгаарлах байранд – 62

Гэрийн тусгаарлалтад – 386 иргэн байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 1-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 6724 хүнийг дархлаажуулаад байна.

Холбоотой мэдээ