Гадаадын иргэдийг вакцинд хамруулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-30 21:14:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүй адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ.


Дээрх зөвлөмжийн хүрээнд Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхлээд байна. Эхний ээлжинд Улаанбаатар хотод байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах юм.


Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн байнга оршин сууж байна.

Холбоотой мэдээ