690 гаруй сурагч ЭЕШ-д орохоор бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-30 18:38:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 700 орчим сурагч 12 дугаар анги төгсөнө. Төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 95 гаруй хувьтай байна. Өнгөрсөн жил болон энэ жилийн төгсөгч гээд нийт 690 гаруй сурагч ЭЕШ-д орохоор бүртгүүлжээ.

Харин ЭЕШ 7 дугаар сарын эхээр болно. Хөл хориотой холбоотойгоор одоогоор сурагчид цахимаар болон бие даан шалгалтынхаа бэлтгэлийг хангаж байгаа. 5 дугаар сарын 8-нд хөл хорио суларвал эхний ээлжинд 12 дугаар ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх тал дээр анхаарч, бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа ярилаа.

Дэглэм суларч, өвчлөлийн тоо буурсан тохиолдолд ЕБС-ийн бүх ангийг хичээллүүлэх саналтай байгаагаа ч тэрээр хэлсэн юм.

 

 

Холбоотой мэдээ