248.5 сая төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-19 16:38:10

Энэ онд Дорноговь аймгийн Улаанбадрах сум ОНХС-гийн 248.5 сая төгрөгийн  хөрөнгөөр  бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байна.

Сумынхаа Сангийн далай багийн иргэдэд үйлчлэх төвийн барилгыг 52.7 сая төгрөгөөр барьж дуусгаж байгаа бол сургуулийн дотуур байрны бохирын системийг засварлах, бохир асгах цэг шинээр байгуулах, гүний усны хайгуул хийх, худаг гаргах, хүүхдийн цэцэрлэгт боловсон 00 байрлуулах гээд хүний хэрэгцээг хангах  ажилд хөрөнгө оруулж буй аж.

Сумын  нийт газар нутагт бороо хур жигд орсон тул зуншлага сайхан болж мал ногоонд цадаж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ