БНХАУ хоол хүнсний үргүй хэрэглээтэй тэмцэх хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-29 15:24:55

БЭЭЖИН. /RT/.  БНХАУ-ын парламент хоол хүнсний үргүй хэрэглээтэй тэмцэх тухай хуулийн төслийг баталжээ.


БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны чуулганаар санал хураасны дараа уг хуулийн төслийг баталсан бөгөөд өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.


БНХАУ-ын Засгийн газрын хувьд өмнө нь асар олон хүн амыг хэрхэн тэжээх вэ гэдэг асуудал байнгын сорилт болдог байв. Энэ асуудал шийдэгдсэн тул одоо эрх баригчид ихээхэн газар аваад байгаа хоол хүнсний үргүй хэрэглээтэй тэмцэж буй юм. Тус улсын дарга Ши Жиньпин хүнсний зохистой хэрэглээг иргэдийн дунд сурталчлахыг үүрэг болгосны дараа "Цэвэр таваг" кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү аянд сая сая хүн нэгджээ.


Хятадад жил бүр 35 сая орчим тонн хүнс хэрэглэгчдэд хүрэхээсээ өмнө хаягдал болдог байна. Тус улсын 500 хотод өдөр бүр дунджаар 50 орчим тонн хүнсний хог хаягдал гардаг бол Бээжин, Шанхай, Чэнду, Лхаст жилдээ 30-50 сая хүн хооллоход хүрэлцэхүйц 17-18 сая тонн хүнс хаягддаг гэсэн судалгаа гарчээ.


Холбоотой мэдээ