НҮБ-ын хүүхдийн сангаас Завханы гурван эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-29 11:31:47

Завхан/МОНЦАМЭ/. НҮБ-ын хүүхдийн сангаас тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олголоо гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

-“НҮБ-ын Хүүхдийн сангийн Эх хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөрөөс цар тахлын хариу арга хэмжээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг манай аймагт өглөө. Тухайлбал аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвчтөний хяналтын монитор, тариурын шахуурга, цусны хүчилтөрөгч хэмжигч пульcoксиметр. Харин Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт хяналтын монитор, дуслын автомат шахуурга, Их-уул сумын Эрүүл мэндийн төвд хяналтын мониторыг тус тус хуваарилан өгөөд байна. Дээрх тоног төхөөрөмжүүд нь эрүүл мэндийн байгууллагуудад маань хэрэгтэй, цаг үеэ олсон хөрөнгө оруулалт боллоо” гэв.

 

Холбоотой мэдээ