Мандал-Овоо суманд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-29 11:02:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвөөс зүүн зүгт 16 км зайд өглөө 05.00 цагт 3,9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр, энэ сард хэд хэдэн удаа газар хөдөлсөн юм. Тодруулбал, энэ сарын 16-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 39 км зайд Улаанбаатарын 00.42 цагт 5,1 магнитудын хүчтэй, энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун хойш 68 км зайд 5.07 цагт 4,1 магнитудын хүчтэй, энэ сарын хоёрны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас баруун хойд зүгт 11 км зайд 16.01 цагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Холбоотой мэдээ