Булган аймгийн тариаланчдын сургалт, зөвлөгөөн маргааш болно

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-27 20:34:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчдын сургалт, зөвлөгөөнийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулах юм.

Тариаланчдад зориулсан сургалтыг Ургамал, газар тариалангийн хүрээлэн, ХААИС зэрэг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хийхээр төлөвлөөд байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлууд, хаврын тариалалтад мөрдөх агротехнологийн бодлого, ухаалаг газар тариалангийн систем, ХАА-н үйлдвэрлэлд нэвтэрч байгаа сүүлийн үеийн трактор, комбайн, чиргүүл, дүүжин машин, техникийн засвар, үйлчилгээ, хүнсний ногооны сорт сонголт, тарих болон ургалтын үеийн арчилгаа, төмс, хүнсний ногооны тариалалтад пестицидийн хэрэглээ, жимс, жимсгэнэ тариалах агротехнологи зэрэг сэдвээр сургалт хийх аж. Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Баатарцол, хүнсний ногоо судлалын секторын эрхлэгч, доктор, Ж.Байгалмаа, хог ургамал судлалын лабораторийн эрхлэгч, доктор Т.Аззаяа, ХААИС-ийн профессорийн багийн ахлагч, доктор, дэд профессор Б.Мөнхбат, багш, техникийн ухааны доктор Л.Лхагвасүрэн,  доктор Д.Хандсүрэн нар эдгээр сургалтыг цахимаар хийнэ.

Аймгийн тариаланчдын зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны газрын дарга В.Үнэнбат Газар тариалангийн үйлдвэрлэлийн зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтилтгэл тавих  ажээ.

Холбоотой мэдээ