Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг жендэрийн сургалтад хамруулав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-27 09:00:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын сургалт дасгалжуулалтын явцад жендэрийн тэгш байдлыг хангах, жендерийн үзэл баримтлалыг сургалт дасгалжуулалтдаа хэрхэн тусгах талаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарын дунд цахим сургалт зохион байгууллаа.


Мөн энэ үеэр эмэгтэй дасгалжуулагч, тамирчдын эрх ашгийг хамгаалахад шаардлагатай эрх зүйн баримт бичиг боловсруулах талаар санал солилцсон байна. 


Энэхүү сургалтаар “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаа “Жендэрийн  тэгш байдлын үзэл баримтлал, салбарын бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээнд тусгах тухай” ойлголтын талаар, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн паралимпын хорооны Эмэгтэйчүүд ба спорт хорооны дарга, Олон улсын паралимпын хорооны Эмэгтэйчүүд ба спорт хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Н.Оюунбат “Спортын салбарын жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхыг нэмэгдүүлэх тухай”, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтэн Ш.Долгор “Дасгалжуулагчийн ёс зүй” сэдвээр тус тус сургалтыг удирдан зохион байгуулжээ.







Холбоотой мэдээ