Нэмэлтээр 100 ор дэлгэхээр бэлэн байдлыг хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-24 16:53:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд 20 ортой, 50 ортой хоёр эмнэлгийг тусгаарлах эмнэлгээр ашиглаж байгаа. Одоогоор тус эмнэлэгт халдвар авсан 68 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид байдал хүндэрч, эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, нэгдсэн дотуур байранд нэмэлтээр 100 ор дэлгэхээр болжээ.

Улмаар хүн хоорондын тусгаарлалтын хаалт болон бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэж, бэлэн байдлыг хангажээ.

Тус аймагт халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбоотойгоор тусгаарлах эмнэлгээс гадна тусгаарлах байрыг мөн нэмэлтээр бэлтгэж байгаа аж. Одоогоор Баруун-Урт суманд есөн буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байгаа. Цаашид өвчлөл илүү нэмэгдэж, ойрын харьцагчдын тоо ихэсвэл МСҮТ-ийн суралцагчдын дотуур байрыг мөн ийм зориулалтаар ашиглахаар 33 орыг бэлтгээд байгаа юм байна. 

Холбоотой мэдээ