Долоо хоног бүрийн баасан гарагт нэгдсэн ариутгал халдваргүйтгэл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-04-23 19:51:15

Дорноговь /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 19-нд болсон Дорноговь аймгийн Онцгой комиссын 12 дугаар хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргав.

Хуралдаанаар долоо хоног бүрийн баасан гаргийн 15:00 цагаас аж ахуй нэгж байгууллагууд өмчийн төрөл, хэлбэр үл хамааран эзэмшлийн талбай, ажлын байранд нэгдсэн ариутгал халдваргүйтгэл хийх, Даланжаргалан, Айраг, Сайншанд, Замын-Үүд сумын Засаг дарга нарт босоо тэнхлэгийн авто зам дагуу байрлах хяналтын цэгт ариутгал халдваргүйтгэл хийж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн орон нутгийн бүтээн байгуулалт, хүнсний хангамжтай холбоотой экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнийг тусгай горимоор хилийн боомтоор нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтыг зохион байгуулах чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийх, нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд хүүхдүүд олноор цугларч байгаатай холбогдуулан хүүхдэд тавих хяналтыг чангатгахаар боллоо.

Холбоотой мэдээ